Нийгэм

ТЭЦ-3”-т гарсан галыг 03.21 цагт бүрэн унтраажээ

Published

on

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн шөнө  00:27 цагт Хан-Уул дүүрэг III хороо, ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр Даралтын турбин цех дотор гал гарч байна гэсэн дуудлага ирүүлжээ.

Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид ажиллан 01:54 цагт галын тархалтыг зогсоож, 03:21 цагт галыг бүрэн унтраасан байна. Тус станц нь 198 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд нэг турбин-генератор ашиглалтаас гарахад л 25 МВт буюу хоёр аймгийн дайтай цахилгаан эрчим хүчний эх үүсвэр тасалддаг байна . Хэрэв бүрэн зогсвол дараах бүсэд цахилгаан болон дулааны эрчим хүчний хязгаарлалтад өртөх өндөр эрсдэлтэй.

• Улаанбаатар хотын баруун бүс – Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хэсгүүд
• Төв аймгийн зарим сум
• Булган, Орхон, Дархан-Уул аймаг, Сэлэнгийн өмнөд сумд
• Үйлдвэрүүд, эмнэлэг, сургууль, айл өрхийн хэрэглээний томоохон хэсгийг хангадаг.

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version