Нийгэм

АНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ

Published

on

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долоодугаар сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12568 хүрээд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 297 хүн

  • Хөнгөн – 51
  • Дунд – 226
  • Хүнд – 17
  • Нэн хүнд- 3 хүн байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  12086, гэрээр эмчлүүлж буй  175, нас барсан 10, хавьтал болсон нийт 93022 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4852-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2713, 5-9 насны 1597 хүүхэд улаанбурханаар өвджээ. Харамсалтай нь, 15-хан настай охин улаанбурхан өвчнөөр эндэж, амиа алджээ. Хэдхэн хоногийн дараа охин АНУ-руу сургуульдаа сурахаар явах гээд догдолж байжээ.  Энэ талаар охины ойр дотнын нэгэн сошиалд мэдээлж, ХӨСҮТ-ийн эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж охин эндсэнийг мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version