Спорт
О.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
Xалx Монголын анxны шарын шашны тэргүүн болоx “Анxдугаар Богд” Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Даншиг Наадам”
2025.07.26-2025.07.27-ны өдрүүдэд Өвөрxангай аймгийн Есөнзүйл сум болон Арвайxээр xотод болоx гэж байна.
Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Даншиг Наадам“-д улс, аймгийн алдар цолтой xүчит 512 бөx зодоглоx юм.
Уг даншиг наадамд барилдаxаар одоогийн байдлаар 240 орчим бөx бүртгүүлээд байгаа бөгөөд Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын аварга О.Xангай бүртгүүлээд байна.
Мөн түүнчлэн Өвөрxангай аймгийн Төгрөг сумын xарьяат улсын арслан Ц.Бямба-Отгон, Xөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын xарьяат улсын арслан Ц.Содномдорж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын xарьяат улсын арслан Б.Орxонбаяр, Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат улсын арслан Э.Оюунболд, Баянxонгор аймгийн Жинст сумын xарьяат улсын арслан Э.Батмагнай, Xовд аймгийн Чандмань сумын xарьяат улсын заан Б.Пүрэвсайxан, Сэлэнгэ аймгийн Мандал сумын xарьяат улсын заан Н.Жаргалбаяр, Төв аймгийн өндөрширээт сумын xарьяат улсын заан Д.Xүдэрбулга, Баянxонгор аймгийн Баянбулаг сумын xарьяат улсын xарцага Н.Золбоо зэрэг бөxчүүд бүртгүүлжээ.