Долоо хоногийн эхний даваа гарагт МАН, АН-ын бүлэг хуралддаг товтой. Харин энэ удаад ХҮН-ын зөвлөл хуралдах бөгөөд хуралдааны дараа буюу 12.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийх аж. Тодруулбал, тус хэвлэлийн хурлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой ноцтой баримтыг дэлгэнэ гэсэн мэдээлэл байна.
Өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Төгрөг нуурын орд”-той холбогдох Х.Баттулгатай холбоотой гурван хайрцаг баримтыг ЭЦГ, АТГ-т хүргүүлээд байгаа бол ХҮН энэ удаад ямар ноцтой баримт дэлгэх нь сонирхол татаж байна.
