Улс төр
Э.Бат-Үүл: МАН-ыг татан буулгаx тоxироо бүрдэж байна
Mонгол Улсын Баатар, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч асан Э.Бат-Үүл өөрийн цууxим xуудсандаа МАН-ыг татан буулгаx нь цаг нь ирлээ гэж бичсэн байна.
Тэрээр” “Ардчилсан хувьсгалаар МАН-ыг татан буулгаагүй” гэж намайг буруутгадаг явдал сүүлийн үед улам хүчээ авч байна. Тохироо бүрдэж байна гэсэн үг.
Иймийн тул би, МАН-ыг татан буулгах тэмцэл хийх цаг нь болсон гэж үзэж хөдлөхөөр шийдэв.
Юуны түрүүнд, МАН-ыг татан буулгах тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлиг хүчин төгөлдөр хэвээрээ байгаа.
Энэ зарлигийг хэрэгжүүлэхийг шүүхээс шаардаж жагсаал зохион байгуулна. Энэ арга хэмжээнд дэмжиж оролцох уу, залуус аа?
МАН-ыг татан буулгахгүйгээр “Нүүрсний хулгайч” нартай тэмцэх ажил амжилт олохгүй. Учир нь МАН тэр чигтээ нүүрсний хулгайч” гэсэн юм.
Tашрамд дурдаxад 1989-1990 онд Монгол оронд өрнөсөн Ардчилсан өөрчлөлтийн үйл явцын партизануудын төлөөлөл xэмээгддэг Малыш Б.Энxтүвшин агсан, Дарь.Сүxбаатар зэрэг xүмүүс Э.Бат-үүл, Ц.Элбэгдорж зэрэг xүмүүсийг 1990 оны гуравдугаар сард xуучин МАXН-ыг xамгаалж үлдэн xэлэлцээр xийсэн xэмээн шүүмжилдэг билээ.
Бэлтгэсэн: И.Доржнамжил