Улс төр
Ж.Чинбүрэн: Төгрөгийн ордыг зарсан мөнгөөр олон иргэнийхээ амийг аварч болох байлаа
Төгрөг нуурын орд тойрсон шүүмжлэл өдгөөг хүртэл тасрахгүй байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: “Төгрөг нуурын ордыг зарсан 250 сая ам.доллар гэдэг монгол хүн бүрийг эрт илрүүлэгт хамруулж, хоёр шинэ хавдрын эмнэлэг барих хэмжээний асар их мөнгө. Энэ бол зүгээр нэг наймаа биш. Ард түмний амь насыг үнэгүйдүүлсэн үйлдэл. Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай хөрөнгө оруулалт хийлгүй, хорт хавдраар өвдсөн иргэд эмчилгээний мөнгөө олж чадалгүй, амьдралын төлөө биш эрүүл мэнд, эмнэлгийн зардлынхаа төлөө тэмцэж байна. Нэг орд зарж олсон мөнгөөр олон иргэнийхээ амийг аварч болох байлаа” хэмээв.