Эдийн засаг

Барилгын салбарын зөвлөлдөх уулзалтад урьж байна

Published

on

Энэ сарын 10-ны өдөр Монголын Барилгачдын нэгдсэн холбооноос “Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багцын бүтээн байгуулалтад Монголын аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангуулах” сэдэвт “Үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын касктай хугацаагүй суулт, тэмцлийн үр дүн, тайлангийн асуудлаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар болжээ.

Монголын Барилгачдын нэгдсэн холбооноос барилгын caлбарт үйл ажиллагаа явуулж буй 5000 орчим үндэсний аж аxyйн нэгж болон 100,000 гаруй ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол”-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаxдаа шударга өрсөлдөөнийг илэрхий хязгаарлаж, тендерийн баримт бичигт дотоодын аж ахуйн нэгж оролцох боломжийг зориуд хаасан асуудлыг эсэргүүцсэн тэмцлийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлүүлж, “Монгол барилгачид чадна” уриатай “Үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын касктай хугацаагүй суулт, тэмцэл”-ийг 2025 оны 6 дугаар сарын 2-оос 17-ний өдрүүдэд Төрийн ордны гадна өрнүүлсэн юм.

Энэхүү суулт, эсэргүүцэл 50 гаруй хоног үргэлжилж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга, гишүүд, Засгийн газар, Монополийн эсрэг газар, Нийслэлийн удирдлага зэрэг бүх талын төлөөлөлтэй олон удаагийн уулзалт, яриа хэлэлцээр хийсний үр дүнгээр “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол”-ын барилга угсралтын ажлын тендерийг задлан 5 багц болгон зарлуулж, Үндэсний компаниуд оролцох боломжийг бодитоор нээж өгсөн байна. Улмаар уг тендерт дотоодын 17 компани, гадаадын 17 компани оролцож, давхардсан тоогоор 64 тендерийн санал ирснээс 4 багцад Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд шалгарчээ.

Иймд “Үндэсний эрх ашгаа хамгаалах 100,000 барилгачдын касктай хугацаагүй суулт, тэмцэл”-д оролцсон аж ахуйн нэгжүүдийг зөвлөлдөх уулзалтад оролцохыг урьж бүртгэлийг эхлүүлээд байна.

Энэхүү арга хэмжээнд оролцохыг хүсэгчид дараах утсаар холбогдож мэдээлэл авч, бүртгүүлээрэй

Бүртгэл хийх утас: 85959558, 88883982

️Хэзээ: 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 14:00 цагт

Хаана: Галариа Улаанбаатар, Өргөө танхимд

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version