Улс төр

Б.Цогтгэрэл: Агаарын орон зайгаа гадаадын компанид хэт давуу эрх өгч, 20 жилээр гэрээ хийхийг дэмжих боломжгүй”

Published

on

УИХ- ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хорооны  хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.  Хэлэлцээрт тусгаснаар, Монгол, Оросын хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулах тухай заажээ. Энэ ажлыг Монголын талаас “Эрчис Ойл” ХХК ба түүний хамаарал бүхий байгууллагууд, Оросын талаас НК Роснефть НХН ба түүний хамаарал бүхий байгууллага хариуцахаар заасан байгаа юм.

Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Хоёр улсын Засгийн газар хоорондын таван нүүр баримт бичиг боловч маш том салбарын асуудлыг 20 жилийн хугацаатай зохицуулах гэж байна. Монгол Улс хоёр том хөршийн дунд тусгаар тогтнолоо хадгалсаар ирсэн. Олон улсын нөхцөл байдал тодорхойгүй амаргүй үед 20 жилийн хугацаатай гэрээ оруулж ирэх шаардлага байсан юм уу. Монгол Улс бие дааж, бодлогоо тодорхойлж тэнцлээ хадгалдаг байх шаардлагатай гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Цогтгэрэл “Хэт нэг тал руу орсон гэрээ орж ирж байна. Өрсөлдөөнгүй болгож, төрийн өмчит компанид монопол эрх олгосон төсөл. Монгол Улсын хувьд гуравдагч хөршийн харилцаа маш чухал.тГуравдагч орон руу гарах ганц гарц агаарын орон зай. Гэтэл энэ орон зайгаа гадаадын компанид хэт давуу эрх өгч, 20 жилээр гэрээ хийх гэж байгааг дэмжих боломжгүй” гэсэн юм

Байнгын хороод саналаа УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version