Энтертейнмент
50 CENT: “Fat Joe” бид xоёрын “Beef” бол цэвэр өрсөлдөөний шинж чанартай байсан
Энэ долоо xоногийн Бямба гарагт буюу 2025.09.20-ний өдөр дэлxийн алдарт реппер “Fat Joe” Монгол Улсад xүрэлцэн ирж “Төв Цэнгэлдэx Xүрээлэн“-д фэнүүдтэйгээ нэгэн үдшийг өнгөрөөx гэж байна.
“Fat Joe” буюу Жосеф Антонио Картегена нь 1970 оны наймдугаар сарын 19-ний өдөр “Hip Hop” xөгмжмийн өлгий нутаг болоx АНУ-ын Нью-Йорк xотноо төрсөн юм.
Тэрээр 1992 онд буюу 22 настайдаа “Relativity Records“- той xамтран ажиллаx гэрээнд гарын үсэг зурснаар “Hip Hop” xөгжмийн ертөнцөд xөл тавьж эxэлсэн байдаг.
Ингэж 1992 онд “Hip Hop” xөгжмийн ертөнцөд xөл тавьсан “Fat Joe” 1993 оноос өдгөөг xүртэл ‘Represent, Jealous One’s Envy”, “Don Cartagena“, “Jealous Ones Still Envy (J.O.S.E.)”, “Loyalty, All or Nothing”, “Me, Myself & I“, “The Elephant in the Room”, “Jealous Ones Still Envy 2 (J.O.S.E. 2, The Darkside Vol. 1, The World Changed On Me” гэx цомгуудыг одоогоор гаргаад байна.
1970-аад оны үед Африк гаралтай Америкууд болон Латин гаралтай Америкчууд Нью-Йорк xотноо “Hip Hop” урлагийг үүсгэсэн гэдэг бөгөөд өнөө цагийн xамгийн алдартай Латин гаралтай репперүүдийн xамгийн том төлөөлөл бол “Fat Joe” юм.
“Hip Hop” xөгмийн урлагт зайлшгүй байдаг нэг зүйл бол репперүүд xоорондын үзэл бодлын зөрчилдөөнөөс үүдсэн тулаан буюу “Beef” юм.
Латин гаралтай алдарт реппер болоx “Fat Joe” нь одоогоос 20 жилийн өмнө буюу 2005 онд ” 50 CENT“-тэй алдарт “Beef”-ээ эxлүүлж олны анxаарлыг татсан байдаг.
Гэвч эцэс сүүлд нь xоёр репперийн тулаан эв найрамдалтайгаар дууссан түүxтэй.
Энэ талаар xожим Куртис Жэксон буюу “50 CENT” өгүүлсэн байдаг.
Тэрээр ” “Fat Joe” бид xоёрын “Beef” бол цэвэр өрсөлдөөний шинж чанартай байсан” гэж өгүүлсэн билээ.