Улс төр
Н.Учрал: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэх чиг баримжаатай ажиллана
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын Н.Учрал танилцууллаа. Тэрбээр “Хангайн бүсийг хөгжүүлэх ялангуяа аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх чиглэлээр мөн тогтоолын төсөл баталсан. Энэ удаад Хангайн бүсийн зөвлөгөөнийг Архангай аймагт зохион байгуулсан. Цаашид бүс бүрд энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулна. Энэ долоо хоногийн баасан гарагт Засгийн газар дахин хуралдана. Энэ үеэр шаардлагатай хуулиудыг өргөн мэдүүлнэ.
Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэх чиг баримжаатай ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой хууль өргөн мэдүүлж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Ингэснээр өмч эзэнтэй болж, компаниуд алинд нь орохоо өөрсдөө шийдвэрлэдэг болно. 123 төрийн өмчит компани байгаа гэж ярьдаг мөртлөө бусад компаниуд нийлэхээрээ 800 гарчихдаг. Тэгэхээр нийтийн үйлчилгээний компанийг тусад нь байлгах хэрэгтэй. Засгийн газрын авто баазын хувьд статус нь өөрчлөгдсөн учраас ийм зүйл болох шиг боллоо. Бид цалинг нь тавиад ирэхээр өөрчлөлт орох байх” гэлээ.