Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар салбарын сайд нар мэдээлэл хийж байна. Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн долоо хоногт манай гол түүхий эдүүдийн экспортын хэмжээ бүгд тодорхой хэмжээ нэмэгдсэн. Долоо хоног бүрийн экспортын хэмжээг харвал өнгөрсөн долоо хоногт экспорт 278 сая ам.долларт хүрч энэ оны хамгийн өндөр тоондоо хүрлээ. Өнгөрсөн долоо хоногоос даруй 40 гаруй сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт байлаа. Эерэг гарахад Нарийнсухайтын бүлэг ордын экспортоос хийсэн дүнгүүд, хувийн уурхайнуудаас хийсэн экспортын дүн эерэгээр нөлөөллөө. Ийнхүү нүүрсний экспорт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.9 сая тонноор арилжаа нэмэгдэж, 40 гаруй сая сая ам.доллароор өслөө. Эдгээр үзүүлэлт валютын нөөц нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүллээ. Он гарснаас хойш Төвбанкны валютын нөөц 5 тэрбум 246 сая ам.доллар болсон нь сүүлийн хоёр сард хүрээгүй дүнд хүрлээ. Экспортыг дэмжих ажлын хэсэг ажлаа авсан даруйдаа сарын өмнө валютын нөөц тогтвортой эрсдэлгүй түвшинд очих нь чухал гэх бодлогоо тодорхойлсон. Тиймээс валютын нөөцөө хамгаалах бодлого нь нэн тэргүүний зорилтоо хамгаалж яваа гэсэн үг юм. Ийм өнгөрсөн долоо хоногийн эерэг мэдээнүүд байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар экспорттой холбоотой удаах тогтоол гарлаа.
Хамгийн гол анхаарсан зүйл нь, хоёр чиглэлд яаралтай арга хэмжээ авахаар боллоо. Нэгдүгээрт, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги Булган боомтод валютын нөөцөд эерэг үр дүн үзүүлэх, яаралтай зайлшгүй гарах шаардлагатай эдгээр экспортын биет түүхий эдүүд болон боомтуудыг зөв эрэмбэлж хугацаа алдахгүй гаргах зохион байгуулалт хийхийг боомт дээр ажиллаж буй төрийн захиргааны байгууллагуудад чиглэл өглөө.
Мөн валютын нөөцийг нэмэгдүүлэхэд Засгийн газрын ч байна, Монголбанкны ч хийх ажил байна. Хамгийн сүүлд Монголбанкнаас валютын нөөц 5 тэрбум 246 сая ам.долларт хүрснийг мэдээлсэн. Засгийн газрын зүгээс валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд өөрсдөөс шалтгаалсан бүх зүйлээ хийж байна. Ажлын хэсэг байгуулснаас хойш экспорт тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна гэлээ.
