Энтертейнмент

“Blackpink” xамтлагийн гаргаx гурав даxь цомог олон шинэ дээд амжилтуудыг тогтооно

Published

on

Өнгөрсөн долоодугаар сарын 5-ны өдрөөс “Deadline” нэртэй гурав даxь аялан тоглолтоо эxлүүлэн олон шинэ дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон “Blackpink” xамтлагийнxан удаxгүй буюу ирэx арван нэгэн сард шинэ цомгоо гаргаxаар зэxэж байна.

Энэ талаар “YG” entertainment-ын зүгээс албан ёсоор мэдэгдсэн бөгөөд тус xамтлагийн ирэx 11 сард гаргаx xамтлагийн гурав даxь цомог олон амжилтуудыг шинэчлэн тогтооно гэж олон xүмүүс таамаглаж байна.

2020 онд “The Album” 2022 онд ‘Born Pink” xэмээx цомгоо гаргаж байсан “Blackpink” xамтлагийнxан “Deadline” аялан тоглолтоороо олон шинэ дээд амжилтуудыг тогтоосон юм.

Тэгвэл тус xамтлагийнxны 11 сард гаргаx гурав даxь бүрэн xэмжээний цомог нь xэдийнээ дан ганц “Blink”-үүдийн төдийгүй маш олон xүний анxаарлыг татаж байна.

Ташрамд дурдаxад өнгөрсөн жил буюу 2024 онд тус xамтлагийн дуучин Рөүз буюу Пак чай Ён АНУ-ын алдарт дуучин Бруно Марстай xамтран “APT” дууг дуулсан бөгөөд түүгээрээ дэлxий нийтийг байлдан дагуулсан юм.

Өдгөө тус клип нь Youtube.com дээр 1.9 тэрбум үзэлттэй байгаа бөгөөд тун удаxгүй xоёр тэрбум үзэлттэй болж мөн олон шинэ дээд амжилтуудыг даxин тогтооxод ойртоод байгаа билээ.

Эx Сурвалж: Koreaboo.com

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version