Нийгэм

ГХЯ: “Ice Top”-ын Б.Оргил-Эрдэнийг эрэн хайх ар гэрийнхнийх нь хүсэлтийг хүлээн авсан

Published

on

“Ice Top” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийн ар гэрийнхэн Гадаад харилцааны яаманд албан ёсоор хандаж,  түүнийг Малайз улсаас эрэн хайх хүсэлтийг илгээжээ. Б.Оргил-Эрдэнийн дүү Б.Од-Эрдэнэ ахыгаа хайж байна. Энэ сарын 6-ны өдрөөс хойш ах маань сураггүй алга болчихлоо” гэдгийг анх цахимд гаргаж тавьсан. Хамгийн сүүлд мансууруулах төрлийн бодис татаж байгаа бичлэгээ  сошиалд тавьснаас хойш тэрбээр сураггүй болоод буй юм. БНХАУ, Малайзаар аялахаар явсан гэдгийг Б.Оргил-Эрдэнийн дүү хэлж буй бөгөөд  хүний утас гуйгаад ч болов холбогддог. Сошиал сүлжээнд  идэвхгүй олон хонолоо. Монгол хүн нэгнийхээ амийг бүү бүрэлгэсэн байгаасай гэсэн мессеж үлдсээсэн нь олны анхаарлыг татсан юм. Харин ГХЯ энэ талаар  “Б.Оргил-Эрдэнийн гэр бүлээс түүнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлэх хүсэлтийг өчигдөр буюу өнгөрсөн даваа гарагт  өгсөн. Манайх хүсэлтийг хүлээж авч холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна. Одоогоор Малайзыг хавсардаг Тайландад суух ЭСЯ-нд энэ хүнтэй холбоотой ямар нэг мэдээлэл хуулийн байгууллагаас ирээгүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version