Дэлхий
Бээжинд эрсдэл бүхий бүс нутгаар зорчихгүй байхыг монгол иргэдэд анхаарууллаа
БНХАУ-ын Бээжин хотын Цаг уурын газраас наймдугаар сарын 4-ний 18:00 цагаас наймдугаар сарын 5-ны 05:00 цагийн хооронд их хэмжээний хүчтэй хур тунадас бууж болзошгүй байгааг анхаарууллаа.
Энэ хугацаанд зарим бүс нутагт зургаан цагийн дотор хур тунадасны хэмжээ 150 мм-ээс давж, зарим цэгт 200 мм-ээс давах төлөвтэйг анхааруулсан байна. Уулын бэл, намгархаг бүсээр усан үер, шавар болон чулууны нуранги, хөрсний гулсалт зэрэг байгалийн гамшиг тохиолдох өндөр эрсдэлтэй байгаа тул БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаа болон тус улс руу зорчих иргэд та бүхэн эрсдэл бүхий бүс нутгаар зорчихгүй байхыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхаарууллаа.