Нийгэм
Даалгавар гүйцэтгүүлэн хуурамч дансанд их хэмжээний ашиг олсон мэтээр хуурч мэхэлдэг 12 этгээдийг эрэн сурвалжилж байна
Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэгт монгол иргэд элсэж, эдгээр бүлгийн ажиллагаа, заавраар World wide touris. com”, “Trip. com”, “Alaska travel. com” зэрэг хуурамч вэб сайт зохиож, иргэдийг төөрөгдүүлж, зохиомол хэтэвч үүсгэн, тодорхой чиглэсэн, шатлалтай даалгаврыг гүйцэтгүүлэн, хуурамч дансанд их хэмжээний ашиг олсон мэтээр үнийн дүнг өсгөж, зориудаар хуурч мэхлэн залилах гэмт хэргийг Монгол Улсын иргэн Б гадаад улсад үйлдэж байгааг тогтоож, цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.
Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа бүлэг 12 этгээдийг эрэн сурвалжилж, Монгол Улсад албадан ирүүлэхээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.