Дэлхий

Бээжинд хүчтэй аадар бороо орж, 30 хүн нас баржээ

Published

on

Хятадын Бээжин хотод даваа гаригийн шөнө хүчтэй аадар бороо орсны улмаас  30 хүн нас барсан байна.  Тодруулбал, хотын захын Миюн дүүрэгт нийт 28 хүн, Янчин дүүрэгт хоёр хүн нас баржээ. Бороо тасралтгүй орсны улмаас 31 зам эвдэрч, 136 тосгонд цахилгаан тасарч, олон тооны суурь станц ажиллахгүй болсон байна. Тус улсын цаг уурын албаны мэдээлснээр, Бээжинд хур тунадас 165.9 мм-д хүрч, Миюн дүүрэгт 543.4 мм хүрсэн байна. Цаг уурын аюулт үзэгдлээс иргэдээ аврахын тулд Бээжинд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлсэн байна. Сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд аврах баг, гамшгаас аврах материалыг шуурхай илгээсэн байна. Одоогийн байдлаар 80,332 хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд гол төлөв Миюн, Хуайроу, Фаншань дүүргийн оршин суугчдыг шилжүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version