Нийгэм
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт нойтон цас орно
Долоодугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн ихэнх сумдын нутгаар бороо, Цэцэрлэг, Цагаан Уул сумдын нутгаар, уулсаараа нойтон цас, бороо холилдон орох төлөвтэй байна.
Цаг уурчдын мэдээлснээр, энэ нь улаан зундаа цас орох ховор үзэгдлийн нэг бөгөөд өндөрлөг, уулын бүс нутгуудад хүйтэн агаарын урсгал орж ирснээс шалтгаалж байгаа аж. Тиймээс Малчдад хүндрэл учруулах магадлалтай, жуулчдын анхаарал татаруйц сонирхолтой үзэгдэл болж мэдэх тул малчид, аялагчид анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.