Нийгэм

Ерөнхий сайд хариуцлага алдсан хүмүүст хатуу хариуцлага тооцохыг даалгав

Published

on

“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Найрамдлын эрдэнэс” зуслангийн тавдугаар ээлжийн амрагч хүүхдүүдээс өндөр халуурах, гэдэс гүйлгэх, толгой эргэх, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрч шаардлагатай эмчилгээ хийж байна.  Мөн тус зуслангийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонтой холбогдож нөхцөл байдал, хүүхдүүдийн эрүүл мэнд, эмчилгээний талаар тодруулж асуусан байна. Хүүхэд олноор хордлогод орсон нь хариуцлагагүй байдалтай холбоотой. Учир шалтгааныг яаралтай олж тогтоон хариуцлага алдсан хүмүүст хатуу хариуцлага тооцож ажиллахыг Ерөнхий сайд даалгалаа.

Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилгаж, дахин ийм алдаа гаргахгүй байхад анхаарч арга хэмжээ авахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиралд үүрэг болголоо.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version