Нийгэм

Найрамдлын Эрдэнэс” зусланд амарч байсан 33 хүүхдийг тусгаарлан эмчилж байна

Published

on

“Найрамдлын Эрдэнэс” зусланд гарсан нөхцөл байдлын улмаас үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Шуурхай комиссын хурлыг яаралтай хийж, дээрх шийдвэрийг гаргажээ. Хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Захиргаа удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Зуслангийн удирдлага, эмч, багш нар, ЭҮТӨҮГ-ын Гамшгаас хамгаалах штаб болон холбогдох албаны мэргэжилтнүүд оролцжээ.

Зуслангийн тавдугаар ээлжинд амрахаар ирсэн 322 хүүхдээс одоогийн байдлаар 30 хүүхдийг “Эрдэнэт сувилал” цогцолборт тусгаарлан эмчилгээ хийж байна. Мөн Орхон аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвд гурван хүүхэд, хоёр багшийг эмчийн зааврын дагуу эмчилж байна. Нийт 33 хүүхэд, хоёр багшийг тусгаарлаж, шинжилгээний хариуг хүлээхээр болжээ. Харин ямар нэгэн зовиур шинж тэмдэггүй хүүхдүүдийг өнөөдөр эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version