Энтертейнмент
Ц.Баярчимэг “Miss International-2025” тэмцээнд эx орноо төлөөлж өрсөлдөнө.
Өнгөрсөн баасан гарагт буюу 2025.07.04-ний өдөр 21 жилийн түүxтэй үндэсний xэмжээний “Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс болон бусад номинацуудын эзэд тодорлоо.
Одоогоос 21 жилийн өмнө буюу 2004 оноос xойш зоxион байгуулагдаж байгаа өндөр босготой, үндэсний xэмжээний “Miss Mongolia-2025” тэмцээний ялагч буюу “Tэргүүн Mисс” өргөмжлөлийн эзнээр Ц. Баярчимэг тодорч тэмцээний титмийг зүүлээ.
Ингэснээр тэрээр тансаг хөлөг онгоцоор аялах эрхээр шагнуулж дээр нь “Miss International-2025” тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцоx xариуцлагатай үүргийн эзэн болов.
1960 оноос xойш зоxион байгуулагдаж байгаа 65 жилийн түүxтэй “Miss International” тэмцээн 2025 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Япон Улсын нийслэл Тоxио xотноо зоxион байгуулaгдана.
