Улс төр
М..Мандхай: Малчдынхаа эсрэг ажилладаг Хөдөө аж ахуйн сайдтай байгаадаа гутарч байна
2025 оны төсвийг тодотгол тойрсон хэл ам, санал гомдол үргэлжилсээр байна. Нэн ялангуяа тэтгэвэрт гарах 117 багшийн 36 сарын тэтгэлгийг зогсоосон, мөн малчдад олгох урамшууллыг хассан явдал ихээхэн шүүмжлэл өрнүүлж буй юм. УИХ-ын гишүүн М.Мандхай энэ талаар: Хөдөө аж ахуйн сайд Ж.Энхбаяр малчдад өгөх дэмжлэгээ баяртайгаар хасуулчихаад намайг хэдэн троллоороо балбуулаад байх шиг байна. Би хувийн эрх ашиг огт яриагүй. Сонгуулиар малчдадаа хайр зарлачихаад сонгууль дуусахаар малчдын эсрэг ажилладаг Хөдөө аж ахуйн сайдтай байгаад үнэхээр гутаж байна” гэв.