Технологи
Инстаграмд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр нүцгэн зураг болон лайв хийхийг хориглолоо
Инстаграмд 16-гаас доош насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр шууд дамжуулалт болон нүцгэн зураг хийхийг хориглохоор боллоо.
Америкийн “Meta” компани өчигдөр /2025.04.09/ нийгмийн сүлжээний платформуудыг нь ашиглаж буй хүүхдүүдэд зориулсан аюулгүй байдлын шинэ арга хэмжээнүүдээ танилцуулах үеэр ийнхүү мэдэгдсэн байна.
Мөн “Facebook”, “Messenger” дээр 18-аас доош насны хэрэглэгчдэд зориулсан хамгаалалтын арга хэмжээнүүдийг өргөжүүлж байгаагаа мэдэгджээ. Сүүлийн үеийн өөрчлөлтүүд нь хамгийн эхэнд АНУ, Их Британи, Канад, Австралийн хэрэглэгч хүүхэд, залууст хүрэх бол цаашлаад дэлхий дахинд хүрэх юм байна.