Улс төр
Г.Занданшатар: Т.Аубакир сайд эхлээд хулгайгаа ил болго, тэгж байж НДШ-ийн реформоо хийнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн ч Ерөнхий сайд хэлэлцэлгүй буцаалаа. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатар “Нийгмийн даатгалын сан хулгайд нэрвэгдсэн. Сан дампуурсан. Төр хувийн хэвшил нийлж байгаад хулгай хийсэн. Иргэддээ үнэнээ хэлж байж, нийгмийн даатгалын хуулиа өөрчилж чадна. Түүнээс өнөө маргаашаа аргалсан, хэн нэгэнд таалагдах гэсэн өөрчлөлт энэ улсад хортой. Т.Аубакир сайд эхлээд хулгайгаа ил болго, тэгж байж НДШ-ийн реформоо хийнэ” гэжээ.