Бизнес

“OS-Automotive” брэнд тун удахгүй Монголд нэвтрэнэ

Published

on

Олон улсын тээврийн салбарын тэргүүлэгчдийн нэг “Overseas Automotive Solutions” (OS-Automotive) брэнд Монгол Улсад тун удахгүй албан ёсоор нэвтрэхээр бэлтгэж байна. Дэлхийн 40 гаруй улсад автомашин, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл экспортолж буй тус брэнд нь Монголын зам тээврийн хэрэгцээ, хот суурин, хөдөө орон нутгийн нийтийн тээврийн салбарт шинэ эрин эхлүүлэх хүлээлт үүсгээд байна.

OS-Automotive нь Оросын авто үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч GAZ группийн дэвшилтэт технологи, чанар, найдвартай байдалд тулгуурласан бүтээгдэхүүнүүдийг дэлхий дахинд экспортлох зорилготой байгууллага юм. Тус компани нь GAZelle Next, Sadko Next, Sobol NN, Vector Next, Citymax зэрэг олон төрлийн хөнгөн, дунд оврын ачааны машин, автобус болон тусгай зориулалттай тээврийн хэрэгслийг үйлдвэрлэж, түгээдэг. Тэдгээр бүтээгдэхүүнүүд нь Европын Euro-5 стандартын хөдөлгүүртэй, олон улсын зах зээлийн шаардлагыг бүрэн хангасан байдаг.

Тус компанийн үйлдвэрлэл ОХУ-ын Нижний Новгород хотод төвлөрсөн бөгөөд өндөр технологийн автомат шугам, роботжуулалт бүхий үйлдвэрлэлийн орчинд автомашинууд угсарч, чанарын хатуу хяналтад ордог. GAZelle, Sobol NN болон Sadko загварууд нь дэлхийн олон орны тээвэр, ложистик, барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт амжилттай ашиглагддаг.

Монгол Улсын зах зээлд нэвтрэх ажлын хүрээнд дараах төлөвлөгөөг хэрэгжүүлэх аж:

  • Албан ёсны дистрибьютер болон дилерийн сүлжээ байгуулах

  • Засвар үйлчилгээ болон сэлбэг хангамжийн иж бүрэн систем нэвтрүүлж, монгол инженерүүдийг бэлтгэж ажлын байр нэмэгдүүлэх

  • Автомашины баталгаат хугацаа болон техникийн дэмжлэгийг олон улсын жишигт нийцүүлэн хангах

  • Монголын авто замын стандарт, баталгаажуулалттай нийцүүлэх

OS-Automotive-ийн Монгол дахь төлөөлөгч болон түншүүд нь энэхүү брэндийг 2025 оны намар гэхэд албан ёсоор зах зээлд нэвтрүүлнэ гэж мэдэгдээд байна. Эхний ээлжинд GAZelle Next, GAZelle NN, Sadko Next, Vector Next болон Citymax зэрэг загваруудыг оруулж ирэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр нь хотын болон хөдөө орон нутгийн нийтийн тээвэр, ложистик үйлчилгээ, тусгай албаны хэрэглээнд хамгийн тохиромжтой загварууд юм.

Тус брэндийн автомашинууд нь:

  • Хот болон хөдөөгийн нийтийн тээврийн шинэчлэлд бодит хувь нэмэр оруулах

  • Ложистик, агуулахын үйлчилгээний салбарт чанар, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх

  • Бартаат замын нөхцөлд зориулсан өндөр даацын, 4×4 хөтлөгчтэй тусгай техник хэрэгслүүдийг санал болгох
    боломжийг олгоно.

Монгол Улс дахь авто тээврийн зах зээл өсөн тэлж, шинэ технологи, чанартай брэндүүдийн эрэлт нэмэгдэж буй өнөө үед OS-Automotive-ийн нэвтрэлт нь хэрэглэгчдэд илүү өргөн сонголт, эдийн засгийн үр өгөөж, найдвартай үйлчилгээний шинэ давалгаа авчрах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version