Нийгэм
Энэ долоо xоногт Япон Улсын Эзэн Xаан Монгол Улсад төрийн дээд айлчлал xийнэ
2025.06.30-2025.07.06-ны өдрүүдэд болоx үйл явдлуудтай танилцана уу
Улаанбаатарт:
6 дугаар сарын 30-нд: УИХ дахь МАН, Ан-ын бүлгийн хуралдаан болно.
7 дугаар сарын 1-нд: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна.
7 дугаар сарын 1-нд: 2024 оны “Мөнгөн мод” наадмын шилдэг бүтээл “Клеопатра” сонгодог драмын жүжгийг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.
7 дугаар сарын 1, 2-нд: УИХ-ын байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
7 дугаар сарын 1-10-нд: “Монгол дархан өв соёл” үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулна.
7 дугаар сарын 2-нд: Засгийн газрын хуралдаан болно.
7 дугаар сарын 3, 4-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
7 дугаар сарын 6-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийх төрийн айлчлал эхэлнэ.
Орон нутагт:
6 дугаар сарын 26-29-нд: Архангай аймгийн Цэцэрлэг суманд Монголын “Урологи-Андрологийн нийгэмлэгийн” 2025 оны ээлжит IV хурал “Орон нутагт урологийн тусламж үйлчилгээ” сэдвээр болно.
7 дугаар сарын 5-нд: Дорнод аймгийн Чойбалсан сумын Төв цэнгэлдэх хүрээлэнд “DORA MUSIC FESTIVAL” болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 6-нд: Казахстан улсын Астана хотод боксын аварга шалгаруулах Дэлхийн цомын тэмцээн болно.