Улс төр

УИХ-ын чуулган энэ долоо хоногт гурван өдөр хуралдаж, төсвөө эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлнэ

Published

on

Засгийн газар 2025 оны төсөвт тодотгол хийхээр  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өнгөрсөн долоо хоногт яаралтай горимоор өргөн барьж, анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Харин энэ долоо хоногт төсвийн тодотголын хоёрдахь хэлэлцүүлгийг УИХ дахь дараах байнгын хороодоор хэлэлцэнэ. Үүнд,

  • Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо
  • Төрийн байгуулалтын байнгын хороо
  • Төсвийн зарлагын хяналтын дэд хороо
  • Төсвийн байнгын хороо
  • Инновац, цахим бодлогын байнгын хороо
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо
  • Нийгмийн бодлогын байнгын хороо
  • Нийгмийн бодлогын байнгын хорооҮргэлжлүүлэн энэ долоо хоногийн лхагва гарагт чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Харин пүрэв гарагт төсвийн гуравдахь хэлэлцүүлэг, баасан гарагт төсвийн дөрөвдэх хэлэлцүүлгийг тус тус хийнэ. Ийнхүү төсвийн эцсийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт явуулах чигтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version