Нийгэм

Тужийн нарс шатаж байгаатай холбоотойгоор Сэлэнгэ аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Published

on

Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ. Аймгийн Засаг даргын 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн А/333 тоот аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих тухай захирамж гаргасан байна. Онцгой комиссын шуурхай хуралдаанаар аймгийн сумдад гарч буй ой хээрийн түймэртэй холбогдуулан сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин бэлтгэл бэлэн байдал, мэргэжлийн анги, алба, хүн хүч, нөөц, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах талаар сумын онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэл өгчээ.

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 2025 оны зургаадугаар сарын 22-нд Тужийн нарсны тусгай хамгаалалттай газрын Доргон толгой гэдэг газар анх ой хээрийн түймэр гарсан. Түүнээс хойш өнөөдөр тав дахь өдрөө гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Анх гарсан түймрийг унтрааж байгаад дахин гал алдсан. Өчигдөр буюу зургаадугаар сарын 25-нд нэмж гурван газар гал түймэр гарсны хоёрыг нь бүрэн унтраасан. Нэг газарт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Иргэд сайн дураараа тусалж, гал түймрийг унтраахад оролцож байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version