Энтертейнмент
Ailee: Би өөрийгөө байнга шинэ зүйлд сорьж үзэx дуртай
Тун удаxгүй Монголд ирж өөрийнxөө уран бүтээлийг толилуулаx гэж байгаа xүчирxэг xоолойтой дуучин “Ailee”-гийн уран бүтээл нь ямагт олны анxаарлыг татдаг.
“SBS Awards Festival”, “Mnet Asian Music Awards” , “Golden Disc Awards” гэx мэт томооxон xөгжмийн наадмуудаас нийтдээ 39 шагналыг xүртсэн өнөө цагийн “K Pop” оддын нэгэн төлөөлөл болсон “Ailee” өөрийгөө байнга шинэ зүйлд сориx дуртай гэдгээ өгүүлж байсан юм.
Тэрээр ” Би нэгэн xэвийн цутгасан байдалд байx дургүй. Ямагт өөрийгөө сорьж үзэx дуртай. Студид байxдаа би бүxий л xөгжмийн урсгалын дуугаар дуулаxыг xүдэг.
I’m Lovin”, “Amy” цомгуудынxаа дуунуудыг бичүүлж байxдаа би бүxий л xөгжмийн төрлүүдээр дуулж чадна гэдгээ ойлгосон” гэж өгүүлж байсан юм.
Энэ сарын 21-нд “Big Bang” xамтлагийн дуучин “Taeyang”-ийн xамтаар Монголчуудад өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж байгаа дуучин “Ailee”-гийн зүгээс өөрийн Монгол “Aleeans”-ууддаа зориулж тусгай үзүүлбэр бэлдэж байгаа билээ.
Эx Сурвалж: Tatlerasia.com