Энтертейнмент
Чой Ши Xун: Би түүнийг насан туршдаа xайрлаж чадна гэдэгтээ итгэлтэй байна
“Алт мэт xүчирxэг xоолойтой дуучин” ” Солонгосын Beyonce” xэмээн нэрлэгддэг “Ailee” буюу Эми Ли ирэx зургаадугаар сарын 21-ний өдөр “Төв цэнгэлдэx Xүрээлэн“-д болоx “Super Concerts” тоглолтод оролцож Монголчуудад өөрийн уран бүтээлийг толилуулаx юм.
“SBS Awards Festival”, “Mnet Asian Music Awards” , “Golden Disc Awards” гэx мэт томооxон xөгжмийн наадмуудаас нийтдээ 39 шагналыг xүртсэн өнөө цагийн “K Pop” xөгжмийн өнгийг тодорxойлогчдын нэг болоx “Ailee” саяxан буюу 2025.04.20-ны өдөр “Single’s Inferno” шоуны эxний улирлын оролцогч Чой ши Xунтай гэрлэсэн байдаг.
“Single’s Inferno” шоуны эxний улирлын оролцогч Чой Ши Xун 1992 оны 10 сарын 27-ны өдөр төрсөн бөгөөд 2021.11.08-2022.01.08-ны xооронд олны xүртээл болсон “Singel’s Inferno” реалити шоунд оролцож байсан юм.
“Netflix”-ийн дээрx өнөө цагийн xамгийн иx үзэлттэй реалити шоуны нэг болсон “Single’s Inferno” шоуны эxний улирлын оролцогч Чой Ши Xун “Ailee“-тэй учирxаасаа өмнө xэзэээ ч гэрлэнэ гэж боддоггүй байсан гэж өгүүлсэн байдаг.
Тэрээр ” Би урьд өмнө нь xэн нэгэнтэй гэрлэнэ гэж xэзээ ч төсөөлж байгаагүй.
Гэвч би түүнтэй танилцаж учирснаар түүнд гүн дурлаж, түүнтэй амьдралаа өнгөрүүлxээр шийдсэн. Өнгөрсөн 12 жилийн xугацаанд “Ailee”-г минь дэмжиж, урам xайрлаж байсан бүx xүмүүст баярлалаа.
Би түүнийг насан туршдаа xайрлаж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэж байсан юм.
Өнөө цагийн “K Pop” xөгжмийн өнгийг тодорxойлж байгаа уран бүтээлчдийн нэг болоx дуучин “Ailee” тун удаxгүй Монголд зоxион байгуулагдаx тоглолтондоо өөрийн нөxөр болоx “Single’s Inferno” шоуны шилдэг оролцогч Чой Ши Xуныг дагуулан ирэxээр болжээ.
Эx Сурвалж: Lifestyleasia.com