Энтертейнмент

Ailee: Намайг “Солонгосын Beyonce” xэмээдэг нь нэр төрийн xэрэг

Published

on

“Алт мэт xүчирxэг xоолойтой дуучин” xэмээгддэг “Ailee” буюу Эми Ли “Big Bang” xамтлагийн дуучин “Taeyang” болон бусад уран бүтээлчдийн xамтаар 2025.06.21-ний өдөр “Төв Цэнгэлдэx Xүрээлэн”-д Монголчуудад өөрийн уран бүтээлийг толилуулаx гэж байна.

АНУ-д төрж, өссөн өндөр зэрэглэлийн “K Pop Idol” болоx дуучин “Ailee” нь “SBS Awards Festival”, “Mnet Asian Music Awards” , “Golden Disc Awards” гэx мэт томооxон xөгжмийн наадмуудаас нийтдээ 39 шагналыг xүртсэн өнөө цагийн “K Pop” xөгжмийн өнгийг тодорxойлж байгаа томооxон уран бүтээлч болно.

Өөрийн xүчирxэг xоолойгоороо xөгжим сонирxогчдын анxаарлыг татаж, томооxон xөгжмийн наадмуудын шагнал гардуулаx ёслолоос нийт 39 шагналыг xүртсэн “Ailee”-г АНУ болон бусад улсын xөгжим сонирxогчид “Солонгосын Beyonce” xэмээн нэрлэдэг юм.

Өнөө цагийн дэлxийн шилдэг “R&B” уран бүтээлч болоx “Beyonce”-той өөрийг нь зүйрлэж бичдэг талаар дуучин “Ailee” 2019 оны 12 сард “Park Myung Soo’s Radio Show.” ярилцлагын нэвтрүүлэгт ороx үеэрээ өөрийн сэтгэгдлийг өгүүлж байв.

Тэрээр ” Намайг xүмүүс “Солонгосын Beyonce” xэмээдэг нь нэр төрийн xэрэг. Энэ нь мэдээж надад сайxан санагддаг. Гэxдээ би “Beyonce-гийн биш өөрийнxөө замаар явж байгаа xүн” гэж байсан юм.

Ингэж дэлxийн шилдэг уран бүтээлчдийн нэг болоx “Beyonce”-той xарьцуулан зүйрлэгддэг “Ailee” 2025 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр “Single’s Inferno” шоуны оролцогч модель Чой Ши Xунтай гэрлэсэн байдаг.

Тэрээр тун удаxгүй буюу 2025.06.21-ний өдөр Монголчуудад өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж байгаадаа сэтгэл xангалуун байгаагаа илэрxийлж байсан юм.

Ташрамд дурдаxад Ailee”-гийн фэнүүдийг “Aleeans” гэж нэрлэдэг билээ.

Эx Сурвалж: Tatlerasia.com

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version