Дэлхий

Канад даяар 188 байршилд гал гарч, иргэдийг нүүлгэн шилжүүлээд байна

Published

on

Канад даяар 188 байршилд том, бага хэмжээний гал гарч, Саскатчеван, Манитоба зэрэг мужид онц байдал зарлаад байна. Гал сөнөөх албаныхан цэргийн нисэх онгоц, нисдэг тэргүүдийг гал түймэртэй тэмцэхэд ашиглаж буйгаас гадна олон улсаас тусламж хүсчээ. Галын тархац асар хурдтай байгаа тул Манитоба мужаас 17 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, тус мужийн Флинг Флон хот 5000 хүнтэй ч одоогоор зөвхөн гал сөнөөгчид болон тусламжийн ажилтнууд л үлдээд байна.

Канадын ой хээрийн түймэртэй тэмцэх агентлаг нөхцөл байдлыг ноцтой гэж дүгнэжээ.Одоогоор Алберта, Бритиш Колумбиа мужийн ихэнх хэсэгт мөн л иргэдийг нүүлгэн шилжүүлэх зааварчилгаа өгөөд байна. Гал түймрийн утаа 22 сая хүний амьсгалах агаарын чанарт нөлөөлж эхэлсэн бөгөөд ялангуяа АНУ-ын хойд Миннесота мужид утаа эрүүл мэндэд хор хөнөөл учруулахуйц хэмжээнд хүрсэн тул  иргэдэд сэрэмжлүүлэг хүргээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version