Нийгэм
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
Хятадын Хонконг, Сингапурын эрүүл мэндийн албаныхан Ковидын халдварын шинэ давлагаа Азийг нөмөрч, улмаар халдварын тохиолдол огцом өсөж байгааг сэрэмжлүүлжээ. Тухайлбал, Хонконгт халдварын тохиолдлын өсөлт өндөр, хүнд хэлбэрийн өвчлөл нэмэгдэж байна гэж Эрүүл мэндийн төвийн халдвар өвчний хэлтсийн дарга Алберт Ау мэдэгдсэн байна. Сингапурын эрүүл мэндийн яам халдвар тархаж байгааг хүн амын дархлаа суларсантай холбон тайлбарлаж байгаа аж.