УИХ-ын АБГББХ-ны өнөөдрийн хуралдаанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос үүдэлтэй нийгэмд учирч байгаа аюул, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ял шийтгэлийн бодлого сул байгаагаас болоод хар тамхины хэрэг өссөн гэж ярих нь маш буруу. Цагдаагийн байгууллагын өгч байгаа мэдээлэл буруу, зөрүү агуулгаар явчихвий. Эмнэлгээ барихгүй байгаа хэр нь шорон л бариад байя гээд байгаа. Ингэснээр гэмт хэрэг буурна гэж хаана ч байхгүй. Тиймээс хар тамхитай тэмцэх бодлогод хатуу, зөөлөн аргыг хослуулан хэрэглэж байж үр дүнд хүрнэ. Харин зохион байгуулагчдыг огт барихгүй байгаа. Хэрэглэсэн урлаг соёлын оддыг урдаа гаргаж, том гэмт хэрэгтэн мэт харагдуулж, бараг олон нийтийн сурталчилгааг хүртэл хийгээд байгаа мэт харагддаг. Хар тамхитай тэмцэхэд илүү ухаалаг бодлого барих ёстой. Ухаалаг бодлого гэж яриад байгаагийн цаана ялыг нь нэмээд хорино гэсэн ойлголт байхгүй шүү” гэв.
Улс төр
Б.Энхбаяр: Хар тамхичдын тоо ихэслээ гэхээр эмнэлэг бус шорон л баръя гэдэг
