Улс төр

Л.Энх-“Амгалан: 100 000 хүүхэд эрсдэлтэй нөхцөлд амьдарч, өрх толгойлсон эцэг, эхийн тоо 80 мянгад хүрлээ

Published

on

Хүүхдийн байгууллага байгуулсны 100 жилийн ойг маргааш  Монгол Улс тэмдэглэнэ. Энэ өдөр хүүхдүүдийнхээ төлөө хийсэн  ажлаа дүгнэнэ. ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан энэ талаар мэдээлэл хийн “Монгол Улсад жилд 17 мянга орчим залуу гэр бүл бүртгүүлж, 5-8 жилийн дараа дөрвөн гэр бүл тутмын нэг нь салж байна.  Өрх толгойлсон эцэг, эхийн тоо жилээс жилд өсөж 70-80 мянгад хүрлээ.  Эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн тоо 100 мянга боллоо.  Мөн хүүхдийн хүчирхийлэл гээд маш олон асуудал байна. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлд холбогдох яам газрууд хамтарч ажиллана.  Хүүхдийн төлөө санд өнгөрсөн онд 25 тэрбум төгрөг цугларсан. Үүнийг хүүхдэд чиглэсэн ямар үйл ажиллагаанд зарцуулах талаар иргэдээс санал авна. Эхний удаад  хүүхдийн театр байгуулах, дугуйлан секц ажиллуулахаас гадна IT парк байгуулахад зарцуулахаар төлөвлөөд байна.

Цаашаад Засгийн газраас 2025 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Монгол Улсад 220 гаруй зуслан ажиллаж байсан ч  харамсалтай нь өмч хувьчлалаар үйл ажиллагааны чиглэлийг өөрчилсөн байна. Шинээр дөрвөн улирлын зуслан байгуулах талаар ярьж байна. Гэр бүлийн тухай хуулийг 2025 онд шинэчилнэ. Уг хуульд маш олон зохицуулалт орсон гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version