Нийгэм
Б.Лхагвасүрэн та, ахмадуудын тэтгэвэртэй “зууралдаж”суухаар ББСБ-аар мөнгө хүүлж суугаа албатаа цэгцлээч!
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ахмадуудын тэтгэврийн зээл авах боломжийг хязгаарласан тушаал гаргажээ. Тодруулбал, тэрбээр энэ оны гуравдугаар сарын 7-ны өдөр “Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлд хязгаарлалт тогтоох тухай” тушаалыг гаргажээ.
Уг тушаалд
- Тэтгэвэр, тэтгэмжийн орлоготой иргэдийн амьжиргааны түвшинг хамгаалах хүрээнд банкнаас шинээр олгох болон нөхцлийг нь өөрчлөх тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь амьжиргааны доод түвшнээс доошгүй байх хязгаарлалтыг мөрдүүлсүгэй.
- 2025 оны гуравдугаар 10-ны өдрөөс өмнө олгосон тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, зээлийн сарын төлбөрөө төлсний дараах үлдэх орлого нь амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар шаардлагатай тохиолдолд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, үлдэгдэл хугацааг нэг удаа сунгахыг банкуудын Гүйцэтгэх захирал нарт зөвшөөрсүгэй.
- Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мөнгөний бодлогын газар Банкны бүтцийн өөрчлөлт, бодогын газар /Н.Ариунбат/, Хяналт шалгалтын газар /Ц.Нарандалай/-т тус тус үүрэг болгосугай гэжээ.
Тэтгэвэр нь иргэний цалингаас сар бүр суутган авч ирээдүйд өгөхөөр хадгалж байгаа мөнгө юм. Гэтэл Монголбанкнаас тушаал гаргаж зээл авах дүнд хязгаарлалт тавьж буй нь хууль зөрчсөн үйлдэл гэж зарим хуульчид шүүмжилж эхэлжээ. Мөн ахмадуудын эсэргүүцэлтэй ч тулаад буй юм. Өөрийн юмаа зарцуулах эрхгүй, хяналт хязгаарлалт тогтоолгож буйд тэд бухимдаж, тэтгэврээ яахаа хүртэл төр, засгаар заалгах юм гэнэ. Амьдралд арай дэндүү оролцож байгаа юм биш үү хэмээж, түүнийхээ оронд тэтгэврийг ялгааг арилгах, нэмэх асуудлыг хөндөж яримаар байна гэлээ. Насаараа буюу улсад 20 орчим жил ажиллаад 800 мянга орчим төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэтэл насаараа улсад ажиллаж үзээгүй хүмүүс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй нь шударга бус. Тиймээс энэ бүхнийг ялгавартай авч үзэхийг ахмадууд хүсэж байна. Тэтгэврийн хавтгайруулан нэмдэг нь өнөөдрийн ийм байдалд хүргэсэн аж. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн та ахмадуудын тэтгэвэртэй “зууралдаж” суухаар ББСБ-ууд арилжааны банкнаас их хэмжээний зээл авч түүнийгээ хэд нугалан иргэдэд зээлж, мөнгө хүүлж суудаг шударга бус явдалтайгаа тэмцэнэ үү гэдгийг ахмад настнууд дайж байна.