Нийгэм

“Дүнжингаравын дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна

Published

on

“Дүнжингаравын дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Урьдчилсан хэлэлцүүлгийг хоёр сарын өмнө товлосон ч хуралдаан даргалагч шүүгч нь “Ногоон автобус”-ны хэргийн шүүх  бүрэлдэхүүнд ажиллаж байсан учраас хурлыг тодорхойгүй хугацаагаар   хойшлуулсан юм.

Эргэн сануулбал, 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Дүнжингаравын уулзвар дээр гааз тээвэрлэж явсан “Дашваанжил” компанийн жолооч осол гарган, дэлбэрэлт болсноос үүдэн долоон хүн амь насаа алдаж,  олон хүн бэртэж гэмтэн, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон юм. Хэргийг прокуророос Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн бөгөөд хэргийн өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр  “Дашваанжил” компанийн жолооч, компанийн удирдлагууд гэм буруутай эсэхийг хэлэлцэн тогтоох ба гэм буруутай гэж үзвэл анхан шатны шүүх хуралдаан болж, хэргийг гүнзгийрүүлэн хэлэлцэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version