Connect with us

Улс төр

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Published

on

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:

Монгол үндэстний соёл, сэтгэлгээний үндэс болсон монгол домог зүй, бэлгэдэл зүйн цуврал судалгаагаараа монгол соёлыг тайлан тайлбарлах онол арга зүй, үзэл баримтлал боловсруулж, суурь судалгааны олон арван бүтээл туурвин, Төрийн хар, цагаан сүлд, Төрийн дууллыг шинэчлэн бүтээхэд идэвх санаачилгатай ажиллаж, олон хуулийн төсөл боловсруулахад мэдлэг чадвараа зориулан хуульт ёс, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Сэндэнжавын Дуламд хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын багш цолоор:

Сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэх, сурган дадлагажуулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн эрдэм шинжилгээ, судалгааг өргөжүүлэх, сургуулийн орчин нөхцөлийг чанаржуулах, багшлах боловсон хүчин бэлтгэх, заах арга зүйг боловсронгуй болгоход мэдлэг, боловсролоо дайчлан ажиллаж, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан Гавьяат багш, АШУҮИС-ийн хүндэт доктор, профессор, Сувилахуйн сургуулийн зөвлөх профессор Товуугийн Батсүх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

Ноос угаах үйлдвэрийн ахмад ажилтан Жигжидийн Гунгаасүрэн,
Гавьяат хуульч цолоор:

Улсын ерөнхий прокурор асан, ахмад хуульч Гомбодоржийн Бахдал,
Гавьяат эдийн засагч цолоор:

“Платинум ланд” ХХК-ийн эдийн засгийн зөвлөх Баасангийн Энхбаатар,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Хишигжавын Цогтбаатар
Хүний гавьяат эмч цолоор:

“Мичид асрал” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайхан,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

Мэдээллийн “Монцамэ” агентлагийн ахмад ажилтан Дугаржавын Цэрэннадмид,
Гавьяат багш цолоор:

Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн захирал асан, ахмад багш Ванчинсүрэнгийн Доржготов,
“Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газар”-ын Мэдээлэл технологи, хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Наймалдайн Оюунчимэг,
Нийслэлийн Ерөнхий боловсролын “Шинэ монгол” сургуулийн химийн багш, зөвлөх багш Будын Өнөржаргал,
Гавьяат жүжигчин цолоор:

Улсын хүүхэлдэйн театрын ахмад жүжигчин, туслах найруулагч Осорын Норолхоо,
Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн морин хуурч, хөөмийч Нэргүйн Ашид,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

Улсын драмын эрдмийн театрын бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч Ганбаатарын Ган-Очир,
Гавьяат тамирчин цолоор:

Шайбтай хоккейн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Ширнэнгийн Болдбаатар,
Гавьяат барилгачин цолоор:

“Мөнх тэнгэрийн гүрэн” ХХК-ийн зөвлөх инженер Мөнхөөгийн Оригжав,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын дарга Сүрэнжавын Оюунгэрэл
Сүхбаатарын одонгоор:

“UBS” телевизийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Жигмэддоржийн Баяр,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

“Рокмон” ХХК-ийн захирал Чойндонгийн Эрдэнэбаяр,
“Мандал иог” төвийн үүсгэн байгуулагч Орсоогийн Гэрэлтуяа,
“Улаанбаатар их дэлгүүр” ХХК-ийн Худалдаа, үйл ажиллагаа хариуцсан захирал Чулуундоржийн Энх-Эрдэнэ,
“Тод дэлгэц мед” эхо оношилгоо, эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэлгийн захирал Амгалангийн Мөнхбаатар
Үндэсний урлагийн их театрын дуучин Дашзэвэгийн Наранхүү
Алтан гадас одонгоор:

“Морьтон үндэсний адууны төв” ХХК-ийн захирал Адъяагийн Наранбаатар,
“Чандмань цирк” ТББ-ын захирал, багш, дасгалжуулагч Цэндтогоочийн Доржбат,
УИХ-ын Тамгын газрын Зөвлөх үйлчилгээний хэлтсийн зөвлөх Пүрэвдоржийн Хулан,
“Тээвэр хөгжлийн банк”-ны салбарын захирал Самдангийн Алтанцэцэг,
“Аэрмаркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Борхүүгийн Ариунчимэг,
Цэргийн гавьяаны одонгоор:

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Батхөгжихийн Бат-Эрдэнэ,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:

Нийслэлийн Ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Доржцэмбийн Отгонцэцэг,
“Туулын гүүр далай” ХХК-ийн захирал Эрдэнэдалайн Баярбат,
МУБИС-ийн Хөгжмийн боловсролын тэнхимийн багш, “Морин хуур хөгжмийн багш нарын холбоо”-ны тэргүүн Бадралын Өсөхбаяр нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Улс төр

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Published

on

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 12-р сарын 16-ны өдрийн  хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, гишүүдийн 65 хувийн саналаар дэмжлээ.

Хуулийн төслийг санаачлагч Ж.Алдаржавхлан гишүүн Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглаж буй хайрга, дайргыг Туул голын сав газраас их хэмжээгээр олборлож байгаа нь байгаль орчин, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолсон юм.

Төслийн хүрээнд:

  • Усны сан бүхий газар болон түүний хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх,
  • Байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг цуцлах,
  • Иргэд гомдол, мэдээлэл гаргасны дагуу нөлөөллийн үнэлгээ хийх эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах
    зэрэг өөрчлөлтийг тусгажээ.

Ингэснээр Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бодитоор хамгаалах нөхцөл бүрдэхийг хууль санаачлагчид онцолсон бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо.

Сэтгүүлч Х.Бямбадалай

Дэлгэрэнгүй

Улс төр

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Published

on

Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг parliament.mn цахим хуудаст байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатны хүрээнд ажилласан.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан.

  1. Х.Эрдэм-Ундрах
  2. Ч.Баянжаргал
  3.   Ц.Жавхлантөгс
  4.   Ч.Өнөржаргал

Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 4 иргэнтэй хийх “ТОМИЛГООНЫ СОНСГОЛ”-ыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Дэлгэрэнгүй

Улс төр

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

Published

on

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.12.16/ Төрийн ордны “Их засаг” танхимд зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ дээрхи төслийн зорилго, шинэчлэлтийн чиглэл, хиймэл оюун ухааны ашиглалт зэрэг олон чухал сэдвийг чухалчиллаа. Тэрбээр төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхэд технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахыг онцгойлон тэмдэглэж, эдийн засаг, хууль эрх зүйн байдалд хиймэл оюуныг нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг илэрхийлсэн  бөгөөд цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахын тулд хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, зөрчилдөөнийг илрүүлэн, зохих засварыг хийхээр бэлтгэсэнийг хэллээ.  Түүнчлэн, govstack шийдэл нь төрийн бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, бодит үр дүнд хүрэхэд онцгой ач холбогдолтой болохыг онцолжээ.

Энэ нь төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, технологийн дэвшлийг ашиглан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах зорилготой бөгөөд шинэ санаачилга, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж буй ажээ.

Сэтгүүлч Х.Бямбадалай

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!