Connect with us

Нийгэм

АНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ

Published

on

Улаанбурхан өвчний тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдсээр өнөөдрийн байдлаар арван хүн уг өвчнөөр амь насаа алдаад байна. ХӨСҮТ анх энэ өвчний тохиолдол илрэхэд даанч хайхрамжгүй хандаж, статистик тоо хэлсээр суусан. Шуурхай арга хэмжээ аваагүйн улмаас олон хүүхэд эндэж, тэднийг товлолт вакцинаа тариулаагүйн улмаас, өөрдсийн буруугаас амиа алдсан хэмээн асуудлыг өөрсдөөсөө зайлуулж  суусан. Энэ талаарVIA: Uuriintuya Dombon сошиал хаягаас шүгэл үлээж, амьдралд хөл тавьж байсан 15-хан настай охин ХӨСҮТ-ийн хариуцлагагүй, хайхрамжгүйн улмаас улаанбурхан өвчнөөр амиа алдсан талаар нийтэд мэдээллээ. Тэрбээр “Хайртай хөөрхөн зээ дүүгээ (15 хан настай охин) Улаанбурхан өвчний улмаас өөрийн гараар ноцолдсоор алдчихлаа. Бүх хүсэл мөрөөдөл нь биелэх, жигүүр урган нисэхээр догдолж байх үед нь ХӨСҮТ-ийн хайхрамжгүй, хариуцлагагүйн улмаас ( уушги нь эрүүл, багахан ханиалга, халуунтай инээгээд хурдан эдгээд гараад ирнээ гээд ХӨСҮТ-д Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв хэвтсэн) биднийг үүрд орхин одлоо.
Тэрбээр АНУ дахь Oxford-ын ахлах сургуульд тэнцэж долоохон хоногийн дараа сурахаар явах гэж байлаа. Анги хамт олон, сургуулийнхаа хамгийн шилдэг сурагч нь байлаа, загвар өмсдөг, бүжиглэдэг хамт олныхоо манлайлагч нь байлаа. Хайртай аавын минь тэмдэгтэй бидний хайр бахархал байлаа.
Дүү минь үнэхээр л сахиусан тэнгэр байгаад энэ орчлонд бидний дунд түр саатаад буцсан бурхан байсан болов уу. Бүх зүйл нь цэвэр ариун, цав цагаахан, гэрэл гэгээтэй, буян дагуулсан шинжээ нь ийм эрт явахааргүй байсныг харуусал, гэмшил төрүүлсээр буцлаа.
Бурханы оронд түүртэлгүй залраад буцаад аав ээж, ах дүү хайртай бүхэндээ хурдан ирээрэй дүү минь…” хэмээв.
Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Published

on

By

Нийслэлд өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймэр, ослын дуудлага, аврах ажиллагааны дүн нь аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг дахин харууллаа. Тодруулбал нийслэлийн хэмжээнд нийт 38 удаагийн осол, гал түймрийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд алба хаагчид хариу үйлдэл үзүүлж, нэг иргэнийг эрсдлээс хамгаалжээ.

Энэ хугацаанд бүртгэгдсэн дуудлагын дийлэнх нь гал түймэр, ослын төрөл зүйл байсан юм. Тодруулбал гал түймрийн 36 дуудлага, аврах ажиллагааны 2 дуудлага бүртгэгдсэн бөгөөд үүний улмаас нэг иргэний амь насыг авран хамгааллаа.

Энэ тоо баримт нь нийслэлийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хийгдэж буй онцгой анхаарлыг илтгэж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагын хариуцлага, чадварын өндөр түвшинг баталгаажуулж байна. Мөн, үүрэг гүйцэтгэж байх үеийн тохиолдол бүр нь зөвхөн нэг иргэний амь насыг аврах төдийгүй улсын эдийн засгийн хувьд 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө, өмчийг аврах үйл ажиллагаа явуулжээ.

 Эдгээр үйл явдлууд улс орны аюулгүй байдлын салбарт тулгамдаж буй асуудлыг харуулж, иргэдийн оролцоо, сургалт, сэрэмжлүүлгийн чухлыг тодотгож байна.

Иймд нийслэлийн удирдлага, онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн цогц бодлого, техник, технологийн шинэчлэлтийг цаашид ч өргөжүүлэн, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг онцолсон бөгөөд энэ салбарын сургалт, дадлага, онцгой байдлын үед авах арга хэмжээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх нь ирээдүйн аюулгүй байдлын үндэс болно.

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй

Нийгэм

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Published

on

Нэгдсэн Үндэстний Байгууллага арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болгон албан ёсоор тэмдэглэхээр боллоо. Энэхүү шийдвэр нь түрэг хэлтэн ард түмний хэл шинжлэл, соёлын өвийг онцлон таниулахын зэрэгцээ ЮНЕСКО-гийн олон хэл, соёлын олон янз байдлыг хүндэтгэх амлалтыг бататгаж буй хэрэг юм.

Тус өдрийг сонгосон нь хэл шинжлэлийн түүхэн чухал үйл явдалтай холбоотой бөгөөд  1893 оны арванхоёрдугаар сарын 15-нд Данийн хэл шинжлэлийн эрдэмтэн Вилхельм Томсен түрэг хэлний бүлгийн хамгийн эртний бичмэл дурсгалуудын нэг болох Орхоны бичээсний цагаан толгойг тайлснаа зарласантай холбоотой бөгөөд энэхүү нээлт нь Евразийн өргөн уудам бүс нутагт тархсан түрэг угсаатнуудын түүх, соёл, хэлний уялдаа холбоог шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлах боломжийг нээсэнд тооцогддог.

Өнөөдөр түрэг хэлний бүлэгт багтдаг азербайжан, казах, киргиз, турк, туркмен, узбек зэрэг хэл нь 200 сая гаруй хүний төрөлх хэл бөгөөд ойролцоогоор 12 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт тархан хэрэглэгдэж байна. ЮНЕСКО эдгээр хэлийг баялаг бичгийн өв, аман уламжлалтай, олон улс оронд соёлын өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болдгоор нь онцолжээ.

Түрэг хэлний бүлгийн өдрийг тунхаглах санаачилга нь Азербайжан, Казахстан, Киргиз, Турк, Узбекистан улсуудын хамтарсан хүсэлтийн үндсэн дээр хэрэгжиж, нийт 21 гишүүн улс дэмжсэн байна. Энэ нь хэл шинжлэлийн олон янз байдлын үнэ цэнийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч буйг илтгэж байна.

ЮНЕСКО-гийн мэдээлснээр, энэхүү өдөр  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71/328 дугаар тогтоолд тусгагдсан олон хэлний бодлоготой нийцэх бөгөөд жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-нд түрэг хэл, аман уламжлалыг хамгаалах, судлах, сурталчлах мэдлэг олгох хөтөлбөр, эрдэм шинжилгээний арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулах юм.

Сэтгүүлч Х.Бямбадалай

Дэлгэрэнгүй

Нийгэм

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

Published

on

Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн “Сонирхолтой статистик” цэсний мэдээллээр  2025 онд Монгол Улсад мэндэлсэн хүүхдүүдийн нэрсийн хамгийн түгээмэл жагсаалтыг гаргасан байна.

Хөвгүүдэд хамгийн түгээмэл нэрс:

Тэнүүн

Хангай

Тогтуун

Эрхэс

Батмагнай

Охидод хамгийн түгээмэл нэрс:

Амин-Эрдэнэ

Амингоо

Анхилуун

Гэгээлэн

Сондор зэрэг нэрсийг хүүхдүүддээ хамгийн олон өгчээ.

Мөн Монголын түүхэн нэртэй хүмүүсийн нэрс одоо ч ихээр хэрэглэгдсээр байгаа бөгөөд жишээ нь:

Есүхэй (769 бүртгэлтэй)

Чингис (701 бүртгэлтэй)

Хасар (354 бүртгэлтэй)

Цэдэнбал (320 бүртгэлтэй)

Өгөдэй (261 бүртгэлтэй)

Тэмүүжин (8,429 бүртгэлтэй)

Бөртэ (891 бүртгэлтэй)

Мандухай (1,185 бүртгэлтэй)

Мухулай (49 бүртгэлтэй)

Боорчи (126 бүртгэлтэй)

Зэв (97 бүртгэлтэй)

Жамух (50 бүртгэлтэй)

Мөн онцлох зүйлсийн нэг нь Тоорил болон Сорхоншар нэртэй иргэн тус бүр нэг бүртгэлтэй байгааг дурдсан байна.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!