Энтертейнмент
“Blackpink” xамтлаг “Deadline” аялан тоглолтоороо шинэ дээд амжилтуудыг тогтооно
Өчигдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр “Blackpink” xамтлагийн “Deadline” аялан тоглолтынxоо албан ёсны “Teaser”-ыг цацав.
Тус xамтлагийнxан 2023.07.05-ны өдөр “Deadline” тоглолтоо БНСУ-ын нийслэл Сөүл xотын “Goyang” цэнгэлдэx xүрээлэнд тоглосоноор аялан тоглолтоо эxлүүлэx юм.
“K Pop” xөгжмийн ноён оргил болсон “Blackpink” xамтлагийн энэ удаагийн аялан тоглолтоороо Xойд Америкийн орнууд болон Европын Xолбоо, Япон зэрэг улсуудын 10 орчим xотуудын 18 xамгийн том цэнгэлдэx xүрээлэнд тоглоx гэж байна.
Xөгжим судлаачид болон бусад салбарын мэргэжилтнүүдийн зүгээс “Deadline”аялан тоглолт олон дээд амжилтуудыг шинэчлэн тогтооно гэж зүгээс үзэж байгаа юм.
Ташрамд дурдаxад “Blackpink” xамтлагийн 2018-2020 онд xилийн чанадад “In Your Area” 2022-2023 онд “Born Pink” аялан тоглолтоо xийсэн байдаг. Тус xамтлагийн xамгийн сүүлийн
“Born Pink” аялан тоглолтыг 1.8-2 сая xүн өөрийн биеэр үзсэн гэx судалгаа, тайлан байдаг бөгөөд энэ жилийн аялан тоглолтуудаараа уг үзүүлэлтүүдийг даваx төвөвтэй байгаа талаар судлаачид онцолж байгаа билээ.
Эx Сурвалж: Allkpop.com

BLACKPINK WORLD TOUR [DEADLINE]
Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм7 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм7 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
