Connect with us

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийг улираан томилох акц удахгүй өрнөх бололтой

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ. Үндсэн хуульдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно гээд заачихсан.  Тэгвэл У.Хүрэлсүхийг  улираан томилох хуулийн төсөл оруулж ирж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг удаа улираан томилуулахаар МАН зүтгүүлж эхэлсэн.

Энэ талаар хуульч Б.Гүнбилэг: 2027 онд зургаан жил алба хашсан Ерөнхийлөгчийг улираан сонгож болно гэсэн акц хийх гээд байгаа юм уу даа. 2021 онд Ерөнхийлөгчийг  улираан сонгохгүй гэж надтай маргаад байсан хуульч нар энэ удаад сонгох ёстой гэх нь. Та нар минь том даргын суудал, өнгө, мөнгө авсаан. Одоо бол орчин тойрноосоо ичнэ шүү. Та нар ямар янхан биш дээ. Хуульчийн ёс зүйгээ санах, над руу дайрсан пост, зурагтаар мэтгэлцсэн бичлэгүүд чинь нойтноороо байгаа шүү хэмээн мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг нэг удаадаа улираан томилж болно гэсэн заалтыг оруулж ирвэл бас хоёр талтай. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, Цахиагийн Элбэгдорж нар гараа хумхин суухгүй.  Зүтгэх нь зайлшгүй. Энэ нь У.Хүрэлсүхэд ихээхэн халтай. Тиймээс энэ асуудлыг хууль журмын дагуу, У.Хүрэлсүхэд ашигтайгаар хэрхэн зохицуулах вэ гэдэг нь МАН-ынхны толгойн өвчин болоод байна.

МАН одооноосс Монгол Улсын Ерөнхийлөгчид хэн тохирох вэ гэсэн санал асуулга явуулж, гишүүдийнхээ зурагтай мэдээллийг цахимд нийтэлж, ард олны хандлагыг  тандаж  эхэлсэн. Энэ нь МАН-ын зуршил болсон арга л даа.  АН тэр дундаа “Женко” Х.Баттулга өөрийн хүнээ нэр дэвшүүлэх илт санаархалтай. Тиймдээ ч тэрбээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг дагуулан 21 аймгаар тойрсон.  Хүнгүйдээ, хүчгүйдээ бус Михайлд нэг бодол бий гэдэгчлэн далд санаа агуулж явсан нь тэр.  С.Ганбаатар ч хэдийнэ дүрдээ орчихсон  Монголд надаас өөр Ерөнхийлөгч болохоор бэлтгэгдсэн  хүн байхгүй. Би Ерөнхийлөгч болж, Монгол Улсаа авармаар байна хэмээн ил цагаан мэдэгдэж байгаа. Хэдийгээр улс төрийн хүрээнийхний хөх инээд хүрч буй ч С.Ганбаатарыг ард түмэн дэмжиж болзошгүй. Шударгын дүрд орж, гардаг түүний багийг хуулбал хэн бэ гэдгийг жирийн иргэд   төдийлөн ухаж ойлгохгүй.  дэмжих магадлалтай. Цаашлаад С.Ганбаатар” Би Ерөнхийлөгчийн сонгуульд байнга бэлтгэлтэй байдаг.  20 жил бэлтгэж байна” гэсэн. Энэ мэтээр өнөөдрийн байдлаар С.Ганбаатар Ерөнхийлөгч болох амбийцаа ил тод илэрхийлж,  МАН У.Хүрэлсүхээ улираан томилуулах хуулийн гарц гаргалгааг хайж, АН Х.Баттулгадаа найдан байдлыг харзнаж буй.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Published

on

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 12-р сарын 16-ны өдрийн  хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, гишүүдийн 65 хувийн саналаар дэмжлээ.

Хуулийн төслийг санаачлагч Ж.Алдаржавхлан гишүүн Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглаж буй хайрга, дайргыг Туул голын сав газраас их хэмжээгээр олборлож байгаа нь байгаль орчин, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолсон юм.

Төслийн хүрээнд:

  • Усны сан бүхий газар болон түүний хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх,
  • Байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг цуцлах,
  • Иргэд гомдол, мэдээлэл гаргасны дагуу нөлөөллийн үнэлгээ хийх эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах
    зэрэг өөрчлөлтийг тусгажээ.

Ингэснээр Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бодитоор хамгаалах нөхцөл бүрдэхийг хууль санаачлагчид онцолсон бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо.

Сэтгүүлч Х.Бямбадалай

Дэлгэрэнгүй

Улс төр

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Published

on

Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг parliament.mn цахим хуудаст байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатны хүрээнд ажилласан.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан.

  1. Х.Эрдэм-Ундрах
  2. Ч.Баянжаргал
  3.   Ц.Жавхлантөгс
  4.   Ч.Өнөржаргал

Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 4 иргэнтэй хийх “ТОМИЛГООНЫ СОНСГОЛ”-ыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Дэлгэрэнгүй

Улс төр

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

Published

on

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.12.16/ Төрийн ордны “Их засаг” танхимд зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ дээрхи төслийн зорилго, шинэчлэлтийн чиглэл, хиймэл оюун ухааны ашиглалт зэрэг олон чухал сэдвийг чухалчиллаа. Тэрбээр төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхэд технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахыг онцгойлон тэмдэглэж, эдийн засаг, хууль эрх зүйн байдалд хиймэл оюуныг нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг илэрхийлсэн  бөгөөд цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахын тулд хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, зөрчилдөөнийг илрүүлэн, зохих засварыг хийхээр бэлтгэсэнийг хэллээ.  Түүнчлэн, govstack шийдэл нь төрийн бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, бодит үр дүнд хүрэхэд онцгой ач холбогдолтой болохыг онцолжээ.

Энэ нь төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, технологийн дэвшлийг ашиглан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах зорилготой бөгөөд шинэ санаачилга, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж буй ажээ.

Сэтгүүлч Х.Бямбадалай

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!