Connect with us

Эдийн засаг

Нийгмийн даатгалын сан өнгөрсөн сард 5.950.9 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ

Published

on

2025 оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд нийгмийн даатгалын 63.0 шимтгэл төлөгч ажил олгогч байгууллага бүртгэлтэй байна. Албан журмын даатгуулагч 1.145.1 мянга, сайн дурын даатгуулагч 158.5 мянга байгаагийн 54.6 мянга нь малчид байна гэсэн тооцоо гарчээ.

Өнгөрсөн сард  нийгмийн даатгалын сан 5.950.9 тэрбум төгрөгийн орлого, 5.351.2 тэрбум төгрөгийн зарлагатай ажиллсан байна. Үүнээс 522.3 мянган тэтгэвэр авагчдад 4.916.5 тэрбум төгрөг олгосон бол 181.1 мянган хүнд 434.7 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ.

2025 оны 11 дүгээр сарын байдлаар 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн нийгмийн даатгалын 30 салбарт  1341 ажилтан ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эдийн засаг

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Published

on

Улаанбаатар хотод 2025 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус нэмэгдсэн байна. Барааны нэр төрлөөр авч үзвэл хонины ястай мах 0.8%, үхрийн ястай мах 1.4%, сонгино 1.5% тус тус нэмэгдсэн бол нэгдүгээр зэргийн гурил, атар талх, элсэн чихэр, АИ92 бензиний үнэд өөрчлөлт ороогүй байна.

Дэлгэрэнгүй

Эдийн засаг

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Published

on

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг байгуулж буй. Тус ажлын хүрээнд энэ онд 3933 нэгж талбар чөлөөлөөд байгаа юм. Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж талбар чөлөөлжээ. Газар чөлөөлөлт үргэлжилж байна.

Газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хангах үүргийн дагуу нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулсан. Үүнээс 2026 онд 341 төсөл, арга хэмжээний 26982 нэгж талбарын 4344,05 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна.

Дэлгэрэнгүй

Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо

Published

on

Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөл хуралдаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд тус сургуулийн “Хүндэт доктор” цол тэмдэг гардуулахаар шийдвэрлэж, сарын 12-ны өдөр гардуулан өглөө.

Хүндэт доктор цол тэмдгийг гардуулах ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, холбогдох удирдлагууд, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд болон эрдэмтэн докторууд оролцлоо.

МУИС-ийн Эдийн засгийн факультет 1942 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1991 оноос Эдийн засгийн сургууль, 1997 оноос Бизнесийн сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь тус сургуулийг 1989 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд Бизнесийн сургууль байгуулагдсанаас хойших анхны төгсөгчдийн нэг, 1991 оноос хойших хугацаанд тус сургуулийн 3 дахь “Хүндэт доктор” болж байна.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!