Connect with us

Эдийн засаг

Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн хагас коксон түлш нөөцлөөд байна

Published

on

БНХАУ-ын Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн хагас коксон, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн түлш нөөцлөөд байгаа бөгөөд Улаанбаатар хот рүү хоногт 2200-4400 тонн түлш тээвэрлэн хүргэж байна. Түлшний чанарыг хөндлөнгийн лаборатори, хоёр улсын хяналтын алба хянаж байгаа бөгөөд Хятадаас энэ өвөл 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг саадгүй тээвэрлэж хүргэхээ мэдэгдсэнийг НЗДТГ мэдээлэв.
Хагас коксон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаар бохирдуулагч хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцрын хэмжээг хоёр дахин багасгах боломжтой. Учир нь хагас коксон шахмал түлшний техникийн шаардлагыг олон улсын стандартын дагуу тогтоож, хоёр улсын дундын буюу хөндлөнгийн итгэмжлэгдсэн лаборатори CCIC чанарыг хянадаг байна. Лабораторийн шинжилгээгээр хагас коксон шахмал түлшний чийглэгийн хэмжээ 6, үнсний хэмжээ 20, дэгдэмхий бодисын гарц 12, хүхрийн хэмжээ 0.5 хувиас бага байгааг нотолжээ. Шинжилгээний үр дүнг үндэслэж гаалийн бүрдүүлэлт хийснээр түлшийг Эрээний гаалийн хяналтаар нэвтрүүлдэг. Мөн Монголын гаалийн лаборатори дээж авч, хянадаг ажээ.
Одоогоор 90 мянга гаруй тонн хагас коксон шахмал түлшийг өргөн царигаар БНХАУ-аас импортлоод байгаа юм. Энэ талаар Замын-Үүд өртөөний ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Б.Өлзийбат “Вагон тээвэрлэлтэд хувийн хэвшлийн дөрвөн байгууллага оролцдог. Манайх Эрээн өртөөнөөс ачааг бичиг баримтын дагуу хүлээн авч, шуурхай нэвтрүүлээд, төмөр замын ачаанд оруулж, тээвэр жуучийн байгууллага гаалийн бүрдүүлэлт хийснээр орон нутгийн бичиг баримтаар Баян өртөө рүү хүргэдэг. Цаг хугацааны хувьд Замын-Үүд өртөөгөөр орж ирсэн ачаанд гаалийн бүрдүүлэлт хийн, 4-5 цагт нэвтрүүлж, Баян өртөө хүртэл 24 цаг, буулгахад 24-48 цаг зарцуулж, эндээс Чойр өртөө рүү нэг хоног тээвэрлэн, ачилтыг 2-3 хоногт хийж, нэг заставын бүтэн эргэлтийг 5-7 хоногт хийж байгаа” хэмээжээ.
Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эдийн засаг

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Published

on

Улаанбаатар хотод 2025 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус нэмэгдсэн байна. Барааны нэр төрлөөр авч үзвэл хонины ястай мах 0.8%, үхрийн ястай мах 1.4%, сонгино 1.5% тус тус нэмэгдсэн бол нэгдүгээр зэргийн гурил, атар талх, элсэн чихэр, АИ92 бензиний үнэд өөрчлөлт ороогүй байна.

Дэлгэрэнгүй

Эдийн засаг

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Published

on

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг байгуулж буй. Тус ажлын хүрээнд энэ онд 3933 нэгж талбар чөлөөлөөд байгаа юм. Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж талбар чөлөөлжээ. Газар чөлөөлөлт үргэлжилж байна.

Газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хангах үүргийн дагуу нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулсан. Үүнээс 2026 онд 341 төсөл, арга хэмжээний 26982 нэгж талбарын 4344,05 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна.

Дэлгэрэнгүй

Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо

Published

on

Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөл хуралдаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд тус сургуулийн “Хүндэт доктор” цол тэмдэг гардуулахаар шийдвэрлэж, сарын 12-ны өдөр гардуулан өглөө.

Хүндэт доктор цол тэмдгийг гардуулах ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, холбогдох удирдлагууд, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд болон эрдэмтэн докторууд оролцлоо.

МУИС-ийн Эдийн засгийн факультет 1942 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1991 оноос Эдийн засгийн сургууль, 1997 оноос Бизнесийн сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь тус сургуулийг 1989 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд Бизнесийн сургууль байгуулагдсанаас хойших анхны төгсөгчдийн нэг, 1991 оноос хойших хугацаанд тус сургуулийн 3 дахь “Хүндэт доктор” болж байна.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!