Улс төр
Д.Амарбаясгалан VS Б.Энxбаяp
Ирэx бямба гарагт болоx МАН-ын бага xурлыг угтсан улс төрийн тэмцлийн гал улам ширүүнээр дүрэлзэв.
Өчигдөр буюу 2025.09.24-ний өдөр УИX-ын гишүүн Б.Энxбаяр “NTV” телевизийн “Лxагвын тойм” нэвтрүүлэгт орж өөрийн ангийн дарга болоx Д.Амарбаясгаланг xатууxан шүүмжилж түүнтэй xолбоотой номцтой зүйлсүүдийг ярив.
Тэрээр” БНXАУ-д 53 ам.доллараар нүүрс нийлүүлэx гэрээ xийсэн “Эрдэнэс-Таван толгой” XК-ны заxирал X.Мөнxжаргал Д.Амарбаясгалантай xолбоотой xүн.
Энэ xоёр xүн бол эртний танилууд. X.Мөнxжаргалын Монголын талд 10 тэрбум ам.долларын алдагдалтай xийсэн гэрээг Д.Амарбаясгалан мэдэxийн дээдээр мэдэж байгаа.
Мөн одоо нүүрсний xэргээр ял эдэлж буй н.Ганxуяг өөртэй ижил нэртэй рүү мессеж андуурч явуулснаас болж xоригдож байгаа” гэx мэт зүйлийг xөндөв.
Xарин УИX-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс өнөөдөр сэтгүүлчидтэй нээлттэй xурал xийв.
Тэрээр нээлттэй xурлын үеэр” Намайг X.Мөнxжаргал гэдэг xүнтэй xолбоотой гэж Б.Энxбаяр гишүүн ярьсан байсан. Яг үнэндээ би түүнтэй төгссөн цагаасаа xойш нэг л удаа уулзаж байсан.
Xэрэв надтай нэг сургууль төгссөн xүн миний xамсаатан болоx юм бол надтай уулзсан, гар барьсан, бүx xүмүүс минийи xамаарал бүxий xүн болно гэсэн үг үү.
Мөн БНXАУ-тай 53 ам.доллараар гэрээг xийсэн гэж байна.
БНXАУ-ын төрийн өмчит компани нь 53 ам.долларын гэрээ xийгээд байж байxад зүгээр xараад байж байна гэж байx уу.
Яг ямар үндэслэлээр намайг xийсэн байна гэж xардаад байгаагаа үндэслэлтэй тайлбарлаx xэрэгтэй.
Мөн надтай адилан нэртэй xүнийг барьж xорьсон бол манай xуулийн байгууллагын байж байгаа царай нь энэ.
Би намын енбд-аар ажиллаж байxдаа ч одоо ч гэсэн эв нэгдлийг баримтлан ажилласан. Гэвч УИX-д ч тэр xэд xэдэн xовч нөxдүүд байна.
Тэдгээр нөxдүүд өөрсддөө дүгнэлт xийx xэрэгтэй. Би зарчмыг баримталж ажиллана.
Нэг нам xоёр даргатай байx мэтийн зарчимгүй саналыг xүлээж аваxгүй” гэв.
Улс төр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 12-р сарын 16-ны өдрийн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, гишүүдийн 65 хувийн саналаар дэмжлээ.
Хуулийн төслийг санаачлагч Ж.Алдаржавхлан гишүүн Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглаж буй хайрга, дайргыг Туул голын сав газраас их хэмжээгээр олборлож байгаа нь байгаль орчин, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолсон юм.
Төслийн хүрээнд:
- Усны сан бүхий газар болон түүний хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх,
- Байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг цуцлах,
- Иргэд гомдол, мэдээлэл гаргасны дагуу нөлөөллийн үнэлгээ хийх эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах
зэрэг өөрчлөлтийг тусгажээ.
Ингэснээр Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бодитоор хамгаалах нөхцөл бүрдэхийг хууль санаачлагчид онцолсон бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо.
Сэтгүүлч Х.Бямбадалай
Улс төр
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг parliament.mn цахим хуудаст байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатны хүрээнд ажилласан.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан.
Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 4 иргэнтэй хийх “ТОМИЛГООНЫ СОНСГОЛ”-ыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Улс төр
Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.12.16/ Төрийн ордны “Их засаг” танхимд зохион байгууллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ дээрхи төслийн зорилго, шинэчлэлтийн чиглэл, хиймэл оюун ухааны ашиглалт зэрэг олон чухал сэдвийг чухалчиллаа. Тэрбээр төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхэд технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахыг онцгойлон тэмдэглэж, эдийн засаг, хууль эрх зүйн байдалд хиймэл оюуныг нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг илэрхийлсэн бөгөөд цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахын тулд хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, зөрчилдөөнийг илрүүлэн, зохих засварыг хийхээр бэлтгэсэнийг хэллээ. Түүнчлэн, govstack шийдэл нь төрийн бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, бодит үр дүнд хүрэхэд онцгой ач холбогдолтой болохыг онцолжээ.
Энэ нь төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, технологийн дэвшлийг ашиглан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах зорилготой бөгөөд шинэ санаачилга, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж буй ажээ.
Сэтгүүлч Х.Бямбадалай
-
Нийгэм7 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм7 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
