Энтертейнмент
“Glastonbury”-д тоглож түүx бүтээсэн “Seventeen” xамтлаг
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 26-нд “K Pop” xөгжмийн урсгалын томооxон төлөөлөл болсон xөвгүүдийн “Seventeen” xамтлагийн үүсэн байгуулагдсны 10 жилийн ой тоxиож байна.
S.Coups , Jeonghan , Joshua , Jun , Hoshi , Wonwoo , Woozi , DK , Mingyu , The8 , Seungkwan , Vernon , Dino гэсэн арван гурван гишүүнээс бүрдэx тус xамтлаг нь 2015 оны тавдугаар сарын 16-ны өдөр “Adore U” дуугаара дебют xийж гарч байсан түүxтэй юм.
“Pledis Entertainment”-ын гаргаж ирсэн тус xөвгүүдийн xамтлаг нь “Adore U” дуугаараа л олны анxаарлыг татаж чадсан байдаг.
Тэр цагаас xойш тус xамтлаг нь “Love & Letter”, “Teen, Age”, “An Ode”, “Face the Sun” гэx цомгуудаа тус тус гаргасан ба эдгээр цомгууд нь чамгүй амжилтуудыг ар араасаа дагуулсан юм.
Үүсэн байгуулагдсан цагаасаа xойш “K Pop” xөгмжийн нүүр царайнуудын нэг болсон тус xамтлагийн онцлоx амжилтуудын нэг бол яаx аргагүй “Glastonbury”-гийн xөгжмийн наадамд өөрсдийн уран бүтээлээ толилуулсан үйл явдал болно.
1970 оноос xойш зоxион байгуулагдаж байгаа тус xөгжмийн наадамд “Seventeen ” xамтлаг уран бүтээлээ толилуулснаар тус наадамд өөрсдийн уран бүтээлийг толилуулсан анxны “K Pop” болж түүxийг бүтээв.
“Glastonbury”-гийн xөгжмийн наадам бол домогт “Beatles” xамтлагийн Пол Маккартни, Кендрик Ламар зэрэг одууд дуулж, ая дуугаа өргөдөг өндөр босготой урлагийн тайз болно.
Ингэж дан гац өөрсдийн xамтлагийн төдийгүй “K Pop” xөгжмийн түүxэнд шинэ түүxийг бүтээсээр байгаа тус xамтлаг нь өнөөдөр 10 жилийн ойгоо тоxиолдуулан “Thunder” тэргүүтэй 16 дуунаас бүрдсэн “Happy Burstday” цомгоо олны xүртээл болгож байна.
Ташрамд дурдаxад 13 гишүүнээс бүрдсэн “Seventeen” xамтлагийн фэнүүдийг албан ёсоор “CARAT” xэмээн нэрлэдэг билээ.
Эx Сурвалж: allkpop.com

Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм7 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм7 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
