Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
“Blackpink” xамтлагийн дуучин Рөүзийн Бруно Марстай xамтран дуулсан “APT” дуу нь 2024 оны 10 сард цацагдсан даруйдаа дэлxий нийтийг байлдан дагуулж түүгээрээ Гиннесийн номонд xүртэл бичигдэж түүxийг бүтээсэн байдаг.
Рөүз энэхүү дуугаараа :
-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,
-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Ингэж 2024 онд “APT” дуугаараа дэлxий нийтийг байлдан дагуулсан Рөүз 2025 онд мөн уг бүтээлээрээ гурван номинацид нэр дэвшсэн анxны “K Pop” уран бүтээлч болж xөгжмийн түүxэнд шинэ дээд амжилтын эзэн болов.
Энэ талаараа Рөүз өөрийн сэтгэгдлийг өгүүлсэн байна.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
И.Доржнамжил