Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана. Үүнд:
Инновац, цахим бодлогын байнгын хороо
–Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл /Санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ./
Нийгмийн бодлогын байнгын хороо
-Улсын Их Хурлын даргын 2024 оны 108 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн тайлан
-Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нараас эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх
Төрийн байгуулалтын байнгын хороо
–Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл /Санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ./
-Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
–Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
-Бусад
